Өтгөн манан бууж, юу ч үзэгдэхгүй байгаа тул Турк улс Босфор, Дарданеллын хоолойг хаалаа. Хөлгийг хэзээ нэвтрүүлэх нь тодорхойгүй байна. Орос улсын Хар тэнгисийн боомтоос нефть, үр тариа экспортлорход эдгээр хоолой тээврийн гол цэг болдог юм. Хоолойг хааснаар Орос, Казахстан, Азербайжанаас “хар алт” нийлүүлэхэд саад болж байна.