Орос, Герман улс стратегийн түншлэлээ үргэлжлүүлэх бодолтой байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Германы Гадаад хэргийн сайд Гвидо Вестервелле Москвад болсон яриа хэлэлцээний үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэж байгааг тэд тэмдэглэжээ. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах ёстой гэж Германы сайд тэмдэглэв. Оросын тал харилцааны цаашдын хөгжилд хийх тодорхой алхамыг хэлэлцэх боломжийг үнэлж байна гэж Сергей Лавров өөрийн зүгээс мэдэгдсэн юм. Вестервелле Германы Гадаад хэргийн сайдын хувиар Орос улсад анх удаа айлчилж байна. Германы шинэ засгийн газрыг 9-р сарын 27-нд бундестагт болсон сонгуулиар эмхэлэн байгуулсан юм.