Орос улсад цэргийн номлол өөрчлөгдөж байна. Үүнд халдан түрэмгийлэгчид цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөх эрхийн тухай шууд заажээ. Энэ нь дэлхий ертөнц илүү аюултай болсон, манай аюулгүй байдалд бид төдий л сайн хамгаалж чадаагүй ямар нэг шинэ аюул занал бий болсон гэсэн үг үү? Шинэ баримт бичгийн гол санаа, үүнийг хэрхэн боловсруулсан талаар “Российскай газета” сонинд Үндэсний Аюулгүй Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Патрушев ярилцлага өгчээ. Орос улсын орчин үеийн түүхэнд номлолын гурав дахь хувилбар энэ юм хэмээн Николай Патрушев хэллээ. 1993 он, дараа нь 2000 онд боловсруулсан баримт бичгийг бид өнөө хир мөрдөж байна. Амьдрал нэг газраа байдаггүй. Тухайлбал 1993 онд цэргийн мөргөлдөөн болохгүй гэж байсан бол дэлхийд цаашид өрнөж буй нөхцөл байдлаас бүр өргөн хүрээнд цэргийн мөргөлдөөн гарч болохыг харууллаа. Орос улсын 20-р зууны эцэст хамаарах шилжилтийн үеийн баримт бичгийн өнөөгийн найруулгад номлол батлан хамгаалах чиглэлтэй байна гэжээ. Шинэ баримт бичигт өнөө үед ач холбогдлоо алдаагүй, одоо үйлчилж байгаа цэргийн номлолын чухал зүйлийг оруулсан байна. Үүний зэрэгцээ цөмийн, олон улсын терроризм зэрэг үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, НАТО-г өргөжүүлэх, зэвсэгт хүчнийг татан оролцуулсан түлш эрчим хүч болон бусад эх үүсвэрийн төлөөх тэмцэл зэрэг цэргийн шинэ аюул заналыг мөн оруулжээ. Ердийн зэвсгээр халдлагыг таслан зогсооход Орос улс цөмийн зэвсэг ашиглах тухай зүйлийг тодруулсан байна. Үндэсний аюулгүй байдлын ноцтой тохиолдолд халдан түрэмгийлэгчид цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхийг үгүйсгээгүй гэж Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. Цөмийн зэвсэг ашиглах боломжийн тухай ярихгүй юм гэхэд цэргийн арга замаар Дурын мөргөлдөөнийг шийдэхийг эрс эсэргүүцэж байна гэж Николай Патрушев тэмдэглэсэн байна. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах үйл хэрэгт Орос улс тууштай байж, ямагт найдвартай түнш байсныг тэр санууллаа. Бид цөмийн зэвсэггүй ертөнцийн үзэл санааг цаашид дэмжинэ. Үүний тулд Орос, АНУ цөмийн зэвсгээс татгалзаад зогсохгүй тэдний жишгээр одоохондоо азнах байр суурьтай байгаа, цөмийн клубт оролцогч бусад орон цөмийн зэвсгээс татгалзах ёстой. Цөмийн зэвсэгтэй болохоо албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй, “ноцтой” технологийг хууль бусаар авахыг зорьж байгаа улс оронд тусдаа асуудал урган гарч байна.
10-р сард баталсан Орос улсын зэвсэгт хүчнийг хилийн чанадад шуурхай ашиглах тухай заасан “Батлан хамгаалах” тухай хуулинд оруулсан өөрчлөлт, мөн цэргийн номлолын найруулгын шинэ төсөл НҮБ-ын дүрэмд тулгуурлаж, олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд бүрэн нийцэж байгааг Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев онцлон тэмдэглэсэн юм.