0 Герман, Оросын хоёр талын харилцаа, мөн Европ болон дэлхийн тулгамдсан асуудал Москвад болох хоёр орны Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний анхаарлын төвд байна. Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле Орос улсын нийслэлд хүрэлцэн ирсний дараа өнөөдөр яриа хэлэлцээ эхэлнэ. Тэрээр Германы Гадаад хэргийн сайдаар томилогдсоноос хойш Москвад анх удаа айлчилж байна. Гидо Вестервелле Орос улстай тэр дундаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг тууштай эрэмэлзэж байна. Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо мөн Чөлөөт ардчилсан намын бүрэлдэхүүнтэй Гермены шинэ засгийн газрыг 9-р сарын 27-нд болсон бундестагийн сонгуулиар эмхэлэн байгуулсан юм. Чөлөөт ардчилсан намын дарга Гидо Вестервелле Германы дэд канцлер юм.