Олон улсын зуучлагч “зургаа” өнөөдөр Брюссель хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар уулзана. “Цөмийн илтгэлийн” бүх зүйлээр Тегеран МАГАТЭ-тай хамтран ажиллах тухай асуудал зөвлөлгөөний гол сэдэв байна. Иран цөмийн түлшийг зөвхөн баруун зүүнээр солилцох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Манучехр Моттаки лхагва гаригт мэдэгдэв. Ираны энэ байр суурь “Зургаагийн” /НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Герман/ боловсруулсан бүх схемд саад тотгор болж байна. Тегеран уранаа Орос улсад нэмж баяжуулж, Тегераны реакторт угсарсан түлшийг Францад хийхийг санал болгов.