Европын Холбооны тэргүүнээр сонгогдсон Бельгийн ерөнхий сайд Херман Ван Ромпей 2010 оны 1-р сарын 1-ээс үүрэгт ажилдаа орно. Түүний ажлын тэргүүн зэргийн зорилт нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, нийгмийн хөгжлийн асуудал байна гэж тэр хэллээ. Үүнээс гадна Ван Ромпёй Европын Холбоог цаашид өргөжүүлж, тохиролцоонд хүрэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр энэ тухай ерөнхийлөгчийг сонгосон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дараа Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. 12-р сарын 1-нд хүчин төгөлдөр болох Лиссабоны гэрээнд Европын Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгосон юм.