Орос улс үндэсний аюулгүй байдлын онц нөхцөлд халдан түрэмгийлэгчид сэрэмжлүүлэх цохилт өгч чадна. Улс орны цэргийн шинэ номлолын төсөлд үүнийг тусгасан гэж ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгдэв. Тэрээр “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа шинэ аюул заналыг харгалзан, мөн дэлхийд цэргийн стратегийн байдалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан баримт бичиг боловсруулсныг тэр тэмдэглэв. НАТО Оросын хилд шууд ойртуулах, Арктик зэрэг түлш-эрчим хүчний нөөцийн төлөөх тэмцэл, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, олон улсын терроризм зэргийг энэ аюул заналд оруулжээ.Үүний зэрэгцээ Орос улс дурын зөрчлийг цэргийн арга замаар шийдвэрлэхийн эсрэг байгааг Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.