Европын Холбоо ерөнхийлөгчөө сонгож байна. Түүхэнд анх удаа Европын Холбооны удирдагчид нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр Брюссельд болох онц дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ. Бельгийн ерөнхий сайд Ван Ромпей энэ дээд албан тушаалд сонгогдож магадгүй байна. Арав гаруй хүн энэ албан тушаалд нэр дэвшиж магадгүй. Европын Холбооны ерөнхийлөгч Европын холбооны хуралдааныг дээд түвшинд даргалж, олон улсын талбарт тус холбоог төлөөлнө.