Кабул хотноо Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн тангараг өргөх ёслол боллоо. Лалын шашинтнуудын ариун ном Коран сударт тэр гараа тавьж, Афганистаны ард түмэн, улс оронд тангарагласан Дээд шүүхийн даргын хэлсэн үгийг тэр давтав. Ёслолын ажиллагаанд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зэрэг гадаадын дээгүүр тушаалын зочид оролцлоо. Хамид Карзай тангараг өргөхийн өмнө Орос улсын Гадаад хэргийн сайдтай уулзсан юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонд баяр хүргэсэн мэндчилгээг Сергей Лавров Афганистаны удирдлагад дамжуулж, Москва Афганистанд эдийн засгийн, ёс суртахууны, бусад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн юм. Юуны түрүүнд Хамид Карзай Соёлын ордонг сэргээн засварлаж, хүүхдийн эмнэлэг барьж өгөх болсонд Орос улсад талархав.