Ялын дээд хэмжээ тогтоохыг түр хориглосон хугацаа 2010 оны 1-р сарын 1-нд дууссаны дараа орос улсад цаазаар авах ял оноохыг Үндсэн хуульт шүүх хориглоно. Орос улсын шүүхийн дээд шатны багууллага өнөөдөр ийм шийдвэр гаргалаа. “Энэ давж заалдах бус эцсийн тодорхойлолт” гэж Үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Зорькин мэдэгдэв. Орос улсад 1999 оноос ялын дээд хэмжээ оноохгүй байгаа юм. Нийгэмд энэ сэдвээр их маргаж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Орос улс цаазаар авах ялаас бүрмөсөн татгалзах ёстой гэж үзэж байна. Европын хүний эрхийн асуудлаарх конвенцийн дагуу үүнд уриалж байна. Ерөнхийлөгч Д.Медведев шат шатаар цаазаар авах ялыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.