Евразид эрчим хүчний асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч “Орос улс болон Европын Холбооны хямарлыг зохицуулах, эрчим хүчний бодлого боловсруулах” асуудал эрхэлсэн хороог Вашингтонд байгуулах тухай зарлалаа. Орос улстай хийсэн ямар гэрээг “хууль ёсны хэмээн үзэх ёстой” зэргийг энэ хороо тодорхойлно. Энгийн үгээр Вашингтон ОХУ болон Европын Холбооны эрчим хүчний яриа хэлэлцээнд хамгийн идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна.  Хороо хэдийн ажиллаж эхэлсэн бололтой. Будапештад болсон Эрчим хүчний дөрөв дэх форумын үеэр Чехийн ерөнхий сайд асан Тополанек америкийн шинжээчдийн зөвлөлийг Европын Холбоонд зарласан билээ. АНУ хийн хямаралд бэлтгэхийг Европын Холбоонд зөвлөсөн юм. Энэ өвөл Орос улс хийн хоолойг дахин хоосон байлгаж мадагүй гэж тэд үзэж байна. Ийм маягаар тархи угаах нь Европт наад зах нь зүүн Европт үйлчилж байна. Өнөөгийн байдлаар хамгийн чинээлэг Унгар улс хийн тээврийн системийн бүтцийг өөрчлөхийг оролдож, Румынд хийн хоолой тавьж байгаа нь зохистой эсэх нь эргэлзээтэй. Хэрээс хэтэрсэн хөрөнгөөр, мөн америкийн шинжээчдийн эргэлзээтэй байр суурь, Орос улс болон Европын Холбоотой эрчим хүчний зөв зохистой яриа хэлэлцээ хийж байхад хөндлөнгөөс оролцохыг оролдож байгаа энэ бүхэнд манай шинжээч, Үндэсний эрчим хүчний сангийн ерөнхий захирал Константин Симонов их гайхаж байна: 
Энэ үнэхээр гайхалтай. АНУ улс төрийн түншүүддээ чин сэтгэлээсээ санаа тавьж, тэднийг алга болохоос аврахыг оролдож буй “сайхан сэтгэлтэй туслагчийн” дүр эсгэж байна. Хэрэв би Европын Холбооны оронд байсан бол Европын эрчим хүчний хөгжилд АНУ-ын гүйцэтгэж байгаа үүргийн тухайд сайн тунгаан бодох байсан. Миний бодлоор энэ үүрэг гарцаагүй сөрөг нөлөөтэй. Европын Холбоо болон ОХУ-ын эрчим хүчний харилцааг тасалдуулахыг АНУ идвэхтэй оролдож байна. Тэд Орос улс эрчим хүчний найдваргүй нийлүүлэгч хэмээх дүр төрхийг бүрдүүлэхийг чармайж байна. Үүний зэрэгцээ АНУ Төв Азиас хий нийлүүлэхэд идэвхтэй нөлөөлөхийг оролдож байна. Зүүн Европын орнууд уламжлал ёсоор АНУ-аас хамаарсан бодлого хэрэгжүүлж, яагаад ч бие дааж чадахгүй байна. Тэд өнөө хир Орос улсаас аюул нүүрлэж байна гэж үзэж байгаа юм. Будапештад болсон бага хурлын үеэр энэ тодорхой байсан. Европын Холбоо бие даан асуудлаа шийдэж, “өдөөн хатгалгад автахгүй” гэж би найдаж байна. Румын, Унгар нэг эх үүсвэрээс хий авч байхад Румынээс Унгар хүртэл тавих хийн хоолой хэнд хэрэгтэй юм бэ? харамсалтай нь ухар мөчид суртал ухуулгын дүнд зүүн Европт улс төрийн шалтгаантай хэд хэдэн төсөл бий боллоо. Харин өөрийн асуудлыг зохицуулах хүсэл төрөхгүй байна. Арилжааны асуудлуудыг зохиомлоор улс төржүүлснээс Европтой эрчим хүчний асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэрхшээл гарч байна гэж Орос улс үзэж байна. Брюссель, Москва ерөнхий зорилттой. Орос улс Европын Холбооны сонгосон төрөлжүүлэх стратегийг баримталж байна. Оросын “Өмнөд” болон “Хойд” урсгал төсөл европын орнуудтай нягт ажилласны дүнд урагш амжилттай ахиж байна. ОХУ болон Европын Холбоо эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал тухайлбал эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ойлголцсон гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Стокгольмд болсон Орос, Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдсэн юм.