Орос улс Ай-Ти-И-Ар /ITER/ цөмийн дулааны реакторын олон улсын төслийн зөвлөлийг даргална. “Курчатовын хүрээлэн” оросын эрдэм шинжилгээний төвийн ерөнхийлөгч, академич Евгений Велиховыг зөвлөлийн даргаар сонголоо. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар Ай-Ти-И-Ар Францын Кадараше хотод байгуулсан бөгөөд Орос улс төсөлд эрдэм шинжилгээний үндсэн хувь нэмэр оруулдаг. Зөвлөлтийн домогт физикчид тухайлбал Игорь Курчатов цөмийн дулааны урвалыг энхийн зорилгоор ашиглах санааг сэдсэн юм. Орос, АНУ, Европын Холбоо, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг зэрэг улсын төлөөлөгчид 2006 онд Францад эрчим хүчний ер бусын төхөөрөг байгуулах тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурсан юм. Төсөл 12 тэрбум долларын өртөгтэй юм. Реакторын барилгыг 2018 онд дуусгахаар төлөвлөж байна. Ай-Ти-И-Ар төсөл ашигт малтмалын түлшийг орлох, эрчим хүчний цэвэр, шавхагдашгүй эх үүсвэр хайх зорилготой аж.