Орос улсын Гадаад хэргийн яам хуучин зөвлөлтийн орон зайд орос хэлний байдалд түгшиж байна. Украин болон Балтын тэнгисийн орнуудад байдал нэлээд хүнд байгаа тухай Орос улсын Гадаад хэргийн яамны гадаад дахь нутаг нэгтнүүдтэй ажиллах газрын захирал Александр Чепурин тэмдэглэв. Орос үндэстэн зонхилдог Украинд л гэхэд орос хэлийг шахах бодлого баримталж байна. Орос хэл заадаг боловсролын байгууллага цөөрч, залуучууд их дээд сургуульд элсэхэд ялгавартай хандаж байна. Хүн амын олонх нь орос хэлтэй оршин суугч байдаг Латви, Эстони зэрэг Балтын тэнгисийн орнуудын тухайд хүн ам нягт оршин суусан газруудад орос хэлийг албан ёсоор ашиглах эрх өнөө хир хэрэгжихгүй байна. Орос хэл дэлхийд хамгийн их түгсэн, тэргүүлэх хэл байсан, байх ч болохыг тэрээр сануулаад, гадаадад суугаа орос үндэстнүүд эх хэлээ ашиглах эрхээ идэвхтэй хамагаалах ёстой болохыг мөн тэмдэглэв.