Оросын хэд хэдэн бүс нутагт дэгдсэн томуугийн тахал, ханиадны өвчин дарагдаж байна. Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр Москва, Чита, Магадан болон Челябинск муж, Өвөрбайгаль болон Пермийн хязгаар, Сахалин, Якут, Хабаровск, Красноярск, Мурманск, Улан-Үд, Уфа болон бусад хотод ханиад, томуу туссан хүмүүс цөөн байна. Орос улсад 30 сая гаруй хүн улирлын томуунаас сэргийлэх тарилга хийлгэжээ. Орос улсад 5500 хүнд халдварласан А/Н1N1 томуунаас сэргийлэх тариа хийж эхэлсэн тухай урьд мэдэгдсэн билээ.