Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын анхны бага хурлыг өнөөдөр нээж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62 дахь чуулганаар Орос улсын саналын дагуу зохион байгуулахаар шийдсэн хоёр өдөр үргэлжлэх форум Москва хотод Олон улсын худалдааны төвд болно. Энэ форумд замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд нар, 150 орны олон улсын болон олон нийтийн байгууллагын төлөөлөгч цуглана. Дэлхийд зам тээврийн ослоор жилд сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Энэ жил хэдэн арван хүний амь насанд хүрсэн авто машины хэд хэдэн осол гарсны дараа орос улсын засгийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Орос улсын Дотоод хэргийн яамны статистик мэдээгээр сүүлийн 10 жил зам тээврийн ослоор 300 мянга гаруй хүн амь насаа алдаж, 2 сая гаруй хүн бэртжээ. Энгийн үгээр зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн тоо орон нутгийн зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшигт амь насаа алдсан хүмүүсийн тоонд дөхөж байна.