Орос улсад эдийн засгийн уналтын хоёр дахь давалгаан болохгүй. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин ийм мэдэгдэл хийв. Орос улсын эдийн засгийн үзүүлэлт ойрын үед өсч, буурч болохыг түшмэл санууллаа. Өнөөгийн байдлаар хямарлын гол асуудлыг шийдээгүй байгаатай энэ холбоотой гэж Алексей Кудрин тодруулав. Эдгээр нь эдийн засгийн бүх салбарт их эрсдэл байгаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа зэрэг юм.