Саяхан Москва хотноо Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчдад Монголын улсын төр засгийн дээд шагнал гардуулах ёслол боллоо. Монголын анд нөхдийн нийгэмлэг энэ ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Шагнал гардуулах ёслолд тус нийгэмлэгийн ерөнхийлөгч ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисэгч Виктор Горбатко, тус нийгэмлэгийн идэвхтнүүд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Идэвхтэн тэргүүтэй тус яамны ажилтнууд, мөн Халх голд тулалдаж явсан ахмад дайчид оролцлоо. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Владимир Бабушкин ёслолыг нээж үг хэллээ. Орос улсад Халх голын ялалтын 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн гэж Владимир Бабушкин хэллээ. Тус улсын олон хотод ойн арга хэмжээ болсон. Монгол улсын нийслэлд 8-р сард болсон ёслолын арга хэмжээнд ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн төлөөлөгчид оролцжээ. Москва дахь Монголын анд нөхдийн нийгэмлэлийн 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод очсон. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлд ирсэн ахмад дайчдад шагнал гардуулсан билээ.Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан Москвад болсон ёслолын арга хэмжээнд 6 ахмад дайчин оролцсон. Тэр үеийн цэрэг эрсийг нас даржээ. Ёслолын арга хэмжээнд ирсэн хүмүүсийн хамгийн ахмад нь болох Смирнов Владимир Васильевич 11-р сарын 25-нд 95 нас хүрнэ. Бусад таван ахмад дайчин 1918 болон 1920 онд төрсөн юм. Хоёр ахмад дайчны бие нь чилээрхэсэн учраас шагнал гардуулах ёслолд ирээгүй байна. Монгол улсын төр засгийн дээд шагнал хүртсэн гурван ахмад дайчин харамсалтай нь энэ зун хорвоог орхижээ. Халх голд японы халдан түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд гавьяа байгуулж ЗХУ-ын баатар цол хүртсэн зөвлөлтийн 70 дайчны нэг нь Александр Иванович Смирнов юм. Александр Иванович Халх голд дайсны 9 онгоцыг сөнөөсөн билээ. Тэрээр Монголын төр засгийн шагнал хүртээгүй юм. Одоо Байлдааны улаан тугийн одонг түүний гэргийд олгоно. Ахмад дайчдад шагнал гардуулах ёслолд Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Идвэхтэн оролцсон юм. Тэрээр ахмад дайчдад хандан хэлэхдээ, 
Эрхэм ахмад дайчдаа, Та бүхэнд Халх голын ялалтын 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн Монголын эрх чөлөө, манай ард түмний төлөө дайтсаныг бид хэзээ ч мартахгүй. Халх голын тулалдаан манай хоёр орны залуу үед дамжуулах ёстой манай хамтарсан түүхийн баатарлаг хуудсын нэг, манай уламжлалт нөхөрлөл юм. Дараа нь элчин сайд Идэвхтэн ахмад дайчдад төр засгийн дээд шагнал гардууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2009 оны 8-р сарын 24-ий зарлигаар их буучин, чөлөөнд гарсан хошууч Кравец Николай Дорофеевичид Алтан гадас одон гардуулсан юм. Николай Дорофеевичид мөн Халх голын ялалтын 70 жилийн ойн медаль гардуулсан байна. Халх голын тулалдаанд оролцсон амьд сэрүүн бүх ахмад дайчдад энэ шагналыг гардуулсан билээ. Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамтай хамтран Монголын анд нөхдийн нийгэмлэг Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан дурсгалын медаль гардууллаа. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч ахмад дайчдад энэ медалийг гардуулсан юм. Хошууч-генерал Кравец Николай Дорофеевич шагнал хүртсэн ахмад дайчдыг төлөөлөн үг хэлсэн билээ. Тэрээр Монгол улсын засгийн газар, монголын ард түмэнд төр засгийн дээд шагнал олгосонд талархаад, 20-21 настайдаа Халх голд дайтаж явсан хүмүүс тун цөөхөн үлдсэн. Та бүхэн биднийг дурсан санаж байгаад талархаж байна. Бид нас дээр гарсан ч дайтаж явсан үеэ, хамт тулалдаж, цус урсгаж явсан монгол дайчин нөхдөө санаж байна. Монгол улсад дайн болсон Халх голд зөвлөлт, монголын амь үрэгдсэн цэргийн дурсгалд 24 хөшөө босгосонд биш талархаж байна. Монгол ахмад дайчид, анд нөхөддөө эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.  Халх голын ахмад дайчдад монгол улсын төр засгийн дээд шагнал гардуулах Москвад болсон ёслоолоос хийсэн сурвалжлагыг хүргэлээ. 
<сонсох>