Хятадын эдийн засагт дэлхийн санхүүгийн хямарлаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулахад чухал амжилт гарч байна. “Российская газета” сонины вэб хуудаст гарсан нийтлэлд энэ тухай дурджээ. Та бүхний анхааралд энэ нийтлэлийг хүргэе. “Российская газета” сонинд гарсан нийтлэлийн зохиогч хятадын зах зээлд ажиглагдаж байгаа таатай хандлагыг гэрчилж буй эдийн засгийн статистик мэдээнд анхаарал хандуулжээ. Аравдугаар сард ихэнх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэн ч, 2 хувиас хэтрээгүй юм. Харин хөнгөн автомашины борлуулалт 9-р сарынхаас бараг 80 хувиар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ 9-10-р сард Хятадад оруулсан гадаадын хөрөнгө 33 тэрбум доллороос давжээ. Энэ амжилт нөлөө бүхий санхүүч Жорж Соросын урмыг сэргээжээ хэмээн нийтлэлд бичсэн байна. Хятад улсын капитализмын эдийн засгийн загвар нь санхүүгийн өнөөгийн хямарлыг даван туулж, америкийн либерал загварыг өөрчлөх чадалтай гэж тэр саяхан мэдэгдсэн билээ. Энэ хандлагын эх сурвалж нь юу вэ? хэмээн “Российская газета” нийтлэлдээ энэ асуултыг тавьж байна. Нэгдүгээрт БНХАУ-ын эдийн засаг экспортын эрэлтээс дээд зэргээр хамааралтай /хятадын үйлдвэрийн гуравны нэг нь 1980-аад оноос хойш зөвхөн экспортод тулгуурлаж байна/. Бээжин 8-9-р сард экспортын бүх татварыг түр цуцалж, урьд байгаагүй алхам хийсэн юм. Гадаад зах зээлд бараа таваараа зохиомлоор хямд үнээр үл худалдаж, үл хориглох экспортын салбар хурдан нөлөөлжээ. Хоёрдугаарт төрөөс экспортын бус салбарт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмсэн. Гуравдугаарт төр засаг хямарлын нөхцөлд эдийн засаг ялангуяа экспортын үйлдвэрлэлд татварын дарамтыг багасгасан. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйл нь энэ юм.
Зөвхөн Хятад улс ийм хэлбэрийн арга хэмжээ аваагүй хэмээн нийтлэлд тэмдэглэсэн байна. Түүний хөрш “аж үйлдвэрлэлийн луу” гэгддэг, мөн экспортоос хүчтэй хамаардаг Өмнөд Солонгос, Сингапур, Малайз, Бруней, Вьетнам, Филиппин улс ч ялгаагүй Хятад улсын адилаар бүх бүтээгдэхүүний экспортын татварыг түр цуцлсан юм. Бараа таваараа экспортолдог салбарт хөнгөлттэй зээл олгожээ. Тэгэхлээр Хятад, Зүүн өмнөд Азийн нийт нутагт шат шатаар чөлөөт худалдааны бүс байгуулж байгаа эдгээр орны хямарлын эсрэг уялдаатай арга хэмжээний тухай ярьж болж байна. Эхлээд бараа таваараа татваргүй солилцож /энэ бүсийн хүрээнд уялдуулсан/ дараа нь хөрөнгө оруулалт, үүний дараа үйлчилгээ байна. Эдгээр орон алхам алхамаар дэлхийн хамгийн хүчтэй санхүү эдийн засгийн бүс байгуулахад дөхөж байна. БНХАУ-АСЕАН-ын алт валютын нөөц дэлхийн үзүүлэлтээс 35 хувиар давж, аж үйлдвэрийн экспорт 20 хувиар, хөрөнгө оруулалтын экспорт бараг 25 хувь байна. “Оросын дуу хоолой” радиогоор бид та бүхэнд “Российская Газета” сонинд гарсан Хятад улс болон хөрш орнуудын эдийн засгийн хөгжлийн талаарх нийтлэлийг танилцууллаа.