Холбооны зөвлөл хоёр орны иргэд богино хугацаанд харилцан зорчиход виза хөнгөвчлөх ОХУ болон БНСУ-ын засгийн газрын хоорондын гэрээг өнөөдөр баталлаа. Албан ёсны төлөөлөгч, бизнес эрхлэгч, сэтгүүлч, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын хүмүүс, спортын арга хэмжээ, албан ёсны хөтөлбөр, ах дүүгийн барилдлагатай хотуудын хооронд солицох албан ёсны хөтөлбөр, хоёр орны нутаг дэвсгэрт хуулийн дагуу оршин суугаа садан төрлийн хүмүүс визийн хөнгөлөлт эдэлнэ. 1-5 жил хугацаатай олон удаагийн виз олгох нөхцөл, иргэдийн ангиллыг тусад нь тодорхойлсон. Гэрээнд 2008 оны 9-р сарын 29-нд Москва хотод гарын үсэг зурсан юм.