Орос улсын хөл бөмбөгийн шигшээ баг 2010 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах шатанд өнөөдөр Словенийн багтай хариу тоглолт хийнэ. Уулзалт тоглолт Словенийн Марибор хотод москвагийн цагаар 22:45 минутанд болно. Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд 11-р сарын 14-нд болсон эхний тоглолтоор оросын шигшээ баг 2:1 оноогоор Словенийн багийг ялсан юм. Шийдвэрлэх тоглолтын өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын шигшээ багийн дасгалжуулагч Гус Хиддинк мэдэгдэхдээ: “Биднийг Өмнөд Африк явах эрхийн төлөө тоглолт хүлээж байна. Эхний тоглолтоор 2:1 оноогоор хожсон нь юу ч шийдэхгүй, харин үзэгчдийг сэтгэл хөдөлгөсөн, ширүүн тоглолт хүлээж байна. Манай багийн тамирчдын тухайд бүгд эрүүл саруул, тэмцээнд бэлтгээд хэвийн байгаа” гэжээ. Оросын шигшээ баг өөрийн хэв маягаа орхихгүй хэмээн Хиддинк тэмдэглэв. “Оросын шигшээ багийн хэв маяг бол юуны түрүүнд довтолгоон юм. Бид хамгаалалтанд суух дургүй.” Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын баг тамирчдыг дэмжихээр Марибор хотод очино.