Орос улсын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл чийдэнгийн үйлдвэрлэлийг хориглосон эрчим хүч хэмнэх хуулийг өнөөдөр баталлаа. Баримт бичигт эрчим хүч хэмнэх зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг тодорхойлжээ. Үүнд эдгээрийн хугацаа, параметрийг мөн тусгасан байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгаар хуулинд хэд хэдэн хэм хэмжээ оруулсан байна. Тухайлбал 100 ваттаас илүү хүчин чадалтай чийдэн үйлдвэрлэхийг хориглох санал тавьжээ. Энэ хэм хэмжээг 2011 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Чийдэнгийн үйлдвэрлэж, борлуулахыг 2014 оноос хориглох юм.