Пакистаны арми Өмнөд Вазиристаны нутагт талибан хөдөлгөөний үндсэн баазыг эзэлсэн бөгөөд удахгүй энэ нутгийг зэвсэгт этгээдүүдээс бүрэн цэвэрлэнэ. Пакистаны батлан хамгаалахын төлөөлөгч өнөөдөр энэ тухай мэдэгдэв. талбан болон “Аль-Каида” бүлгийн зэвсэгт этгээдүүд 2001 оноос Афганистантай хиллэдэг энэ нутагт бүгэх болсон юм. Засгийн газрын цэрэг 10-р сарын 17-нд өргөн хүрээтэй давшсан байна. Бартаа саад ихтэй нутагт бүгж байгаа 10 мянга орчим зэвсэгт этгээдийн эсрэг цэргийн 30 мянган албан хаагч тэмцжээ. Тулалдааны үеэр Өмнөд Вазиристанаас энгийн 200 мянга орчим иргэн дүрвэжээ.