Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болж байгааг харгалзан хамтран ажиллах нь Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын анхаарлын төвд байна гэж өнөөдөр Стокгольм хотод нээгдсэн дээд хэмжээний уулзалтын үеэр орос улсын ерөнхийлөгч мэдэгдэв. Москва, Брюссельд шинэ аюул заналтай тэмцэх зэрэг ашиг сонирхол давхцаж байгаа олон салбар байгааг Д.Медведев тэмдэглэв. Гэхдээ энэ нь Орос улс болон Европын Холбоонд бэрхшээлтэй асуудал байхгүй гэсэн үг биш ээ. Хамгийн гол нь талууд ярилцаж, байнга яриа хэлэлцээ хийж байна. Европын Холбоог даргалж байгаа Швед улсын ерөнхий сайд Фредерик Рейнфельдт цаг уурын өөрчлөлт, дэлхийн санхүү, эдийн засгийн хямарлын үр дагаврын эсрэг тэмцэх асуудлаар үр нөлөөтэй хэлэлцүүлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Урьд хоёр удирдагч уулзаж, хоёр талын эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хэлэлцсэн билээ. Д.Медведев Шведийн эдийн засгийн бүсээр “Хойд урсгал” хийн хоолой тавих төслийг сайшаасанд Фредрик Рейнфельдэд талархав.