Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Стокгольм хотод болж байгаа Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Москва болон Брюсселийн хэд хэдэн асуудлаарх стратегийн түншлэлийн асуудал анхаарлын төвд байна. Тухайлбал Орос улсын ерөнхийлөгч эрчим хүчний хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хямарлын дараа эдийн засгийг зохицуулах, европын аюулгүй байдлыг хангах шинэ бүтэц байгуулах зэрэг чухал асуудлыг хөндөнө. Украины эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ нөхцөлд, мөн өвөл хаянд ирсэн энэ үед хий нийлүүлэх асуудал эргээд Европын анхаарлын төвд байгаа нь нууц биш ээ. Өчигдөр Москва Европын Холбоо эрчим хүчний салбарт онц байдлыг урьдчилан анхааруулах тухай меморандумд гарын үсэг зурсан юм. Украины нутгаар дамжуулан Европт хий нийлүүлэхэд саад гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх Москва, Брюсселийн хамтарсан үйл ажиллагааг тусгасан баримт бичгийг энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар сайшаах ёстой гэж Европын Хүрээлэнгийн шинжээч Александр Стрелков сануулав. Саяхан урьдчилан сануулах механизмыг ажиллуулах тухай шийдвэр гаргасан нь байр сууриа ойртуулах боломж олгож байна. Европт эрчим хүчний нөөц нийлүүлэхэд сүүлийн 2-3 жил саад болж байгаа нөхцөл байдал үл давтагдахад энэ үнэхээр нөлөөлж болох юм. Энэ Орос-Европын Холбооны харилцаанд бус Украины улс төрийн байдал, мөн тус улсын эрх баригчид Европын улсуудад нийлүүлж байгаа хий дамжуулах хоолойноос хууль бусаар хий авах шийдвэр гаргах эсэхэд бэрхшээл байна.  Европын Холбооны удирдлага болон Д.Медведев олон улсын аюулгүй байдлын асуудал, Орос улсын иргэд Европын Холбооны оронд зорчиход визийн горимыг хөнгөвчлөх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулна гэж Александр Стрелков тэмдэглэв. Мансууруулах бодис наймаалах зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хэлэлцэж байна. Орос улс болон Европын Холбоо энэ асуудлыг ихээхэн сонирхож байна. Үүнээс гадна Москва, Брюссельд нэн чухал хууль бус цагаачлалтай тэмцэх асуудлыг мөн хэлэлцэнэ. Энэ салбар улс төржөөгүй тул цаашид хамтран ажиллана гэж би бодож байна. Цаашид визийн горимыг хөнгөвчлөх тухайд ойрын жилүүдэд дорвитой алхам хийхгүй л болов уу. Одоогоор оюутан, түшмэд, эрдэмтдэд визийн горимыг хөнгөвчлөхөөр тохиролцсон. Визгүй зорчих тухай ярихад эрт байна. Европын Холбоо үүнд бэлэн биш байна.
Стокгольмд өнөөдөр Европын Холбооны удирдлага 12-р сарын 1-нд Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Брюссель, Москвагийн харилцааны нарийн ширийнийг тодруулж магадгүй байна. Энэ баримт бичиг Европын Холбоог шинэчлэх зарчмыг тодорхойлно. Хуучин ертөнцийн хэвлэлд тэмдэглэснээр Европын Холбоо өнөөдөр харилцан итгэж, хүндэтгэх зарчимт тулгуурлан Орос улстай харилцаагаа хэвийн болгох нь нэн чухал гэжээ. Зөвхөн ийм үндэст тулгуурлан Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, европын аюулгүй байдлын шинэ бүтцийн талаар бүгдийн сонирхолд нийцсэн гэрээ батална.