Орос улсын ерөнхий сайд В.Путин Орос улсын газар зүйн нийгэмлэгийн ээлжит бус хурлын ажлын сүүлчийн өдөр оролцоно. Засгийн газрын тэргүүн өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу ивээн тэтгэх зөвлөлийг даргална. Зөвлөл нийгэмлэгийн зорилт, даалгаврыг хэрэжүүлэхэд дэмжлэг үзүүлж, эдгээрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, Оросын газар зүйн нийгэмлэгийн хүндэт цол олгож, шагнахад оролцоно. Оросын газар зүйн нийгэмлэг нь 1845 онд байгуулагдсан дэлхийн газар зүйн хуучин нийгэмлэгийн нэг билээ. Энэ нийгэмлэгийн гол зорилго нь эрдэм шинжилгээний судалгааг дэмжихэд идэвхтэй ажил явуулах, шинжлэх ухааныг алдаршуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах явдал юм.