Дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулах, эрчим хүчний асуудал, цаг уурын өөрчлөлт зэрэг нь өнөөдөр Стокгольм хотод болох Европын Холбоо Орос улсын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тэнд айлчилж байна. Форумд оролцогчид олон улсын бодлого, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, Ираны цөмийн хөтөлбөрт хамаатай асуудлыг хэлэлцэнэ. Мөн хоёр талын хэд хэдэн асуудал тухайлбал Европын Холбоо болон Орос улсын хооронд шинэ гэрээ байгуулах тухай яриа хэлэлцээ болно. Д.Медведев Шведэд 8 жилд анх удаа орос улсын төрийн тэргүүний хувиар айлчилж байна. Тэрээр өчигдөр орой Шведийн ерөнхий сайд Фредерик Рейнфельдийн нэрийн өмнөөс албан бус зоог барьсан билээ. Д.Медведев айлчлалынхаа төгсгөлд Шведийн хаан XVI Густавтай уулзана.