АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер америкийн одоогийн засаг захиргааны Орос улсын талаар баримталж байгаа байр суурийг үг дуугүй дэмжиж байна. Москвагийн гадаад бодлогын хууль ёсны ашиг сонирхолыг АНУ жинхэнээсээ харгалзахад бэлэн байна гэж Вашингтон дахь оросын элчин сайдын яаманд болсон Андрей Громыкийн дурдсгалыг хүндэтгэх олон улсын бага хурлын үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. НАТО-г өргөжүүлэх асуудал, пуужингийн довтолгооноос эсэргүүцэх хамгаалах систем, зэвсэглэлд хяналт тавих шинэ гэрээ байгуулах Барак Обамын засаг захиргааны байр суурийг тэрээр үүний жишээ болгон иш татлаа. Тэрээр Украиныг НАТО-д элсүүлсэхийг олигтой санал биш, мөн Орос улсыг тус эвслийн бүрэлдэхүүнд байх ёсгүй гэж үзэж байна. Цөмийн зэвсгийг аажмаар устгах байр суурийг тэрээр дэмжиж байгаагаа илэрхийлэв.