Украины улс төрчид улс орондоо эмх журам тогтоох чадалгүй байгаад Европын Холбооны урам хугарч байна. Киев авилгыг бууруулж, шинэчлэл хийж чадахгүй байна гэж Францын засгийн газрын европын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Пьер Лелюша мэдэгдэв. Украин өнөө хир олон улсын тусламжаас хэт хамаарч байна. Украины ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх амлалтыг олон улсын хамтын нийгэмлэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх ёсгүй гэж тэр хэлэв. ОУВС /Олон Улсын Валютын Сан/ өнгөрсөн жил тус улсад 16,4 тэрбум долларын зээл олгохыг сайшаасан юм. ОУВС-ийн комисс оны эцэст Киев зээл олгох нөхцлийг биелүүлж байгаа эсэхэд шинжээчийн дүгнэлт хийнэ.