Орос улс Афганистан дахь терроризмын эсрэг эвслийн хүчинд “Ми-17” 20 нисдэг тэрэг илгээнэ. Эхний 10 нисдэг тэргийг 12-р сард тийш нь илгээх юм. Дубай хотод болсон олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр холбогдох гэрээнд гарын үсэг зурсан байна. Одоо Ирак, Афганистан, Пакистанд оросын 600 гаруй нисдэг тэргийг ашиглаж байна. Борлуулсны дараа засвар үйлчилгээр хангах үүднээс Арабын Нэгдсэн Эмирт улсад засварын хамтарсан компани байгуулсан юм. 2012 онд үүнтэй төстэй төвийг Иракт нээхээр төлөвлөж байна.