Америкийн “Атлас-5” пуужин тээгчид РД-180 гурван хөдөлгүүрийг Орос улсаас АНУ-д илгээлээ. Хөдөлгүүр техникийн түвшингээр гадаадын ижил төстэй бүх хөдөлгүүрээс давж гардаг тул америкийн талтай ирээдүйд нийлүүлэх гэрээ байгууллаа. Оросын хөдөлгүүр бүх төрлийн “Атлас” пуужин тээгчийн боломжийг нэлээд нэмж, ашиглалтын тодорхойлолтыг дээшлүүлж, харвах өртгийг бууруулна. Оросын хөдөлгүүртэй америкийн пуужин тээгч сансрын олон арван аппаратыг тойрог замд гаргасан билээ. Эдгээрийн нэг автомат ажиллагаатай пуужинг Дэлхийн ван гаригт илгээсэн юм.