Орос, Казахстаны Гадаад хэргийн сайд нар хобоотны харилцаа, стратегийн шинжтэй түншлэлээ баталлаа. Хоёр орны Гадаад хэргийн яам дээд түвшинд хэлэлцэн тохиролцсоныг хэрэгжүүлэх чухал даалгавар байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэллээ. Канат Саудабаев Казахстаны Гадаад хэргийн сайдын хувиар анх удаа гадаадад айлчилж байгаа нь энэ юм. Казахстаны шинэ Гадаад хэргийн сайд тус улсын стратегийн гол түнш Орос улсад ямагт хамгийн түрүүнд айлчилдаг. Дээд түвшинд тохиролцсон харилцаа нь хоёр орны удирдагчдын итгэлцлийн харилцаагаар бэхжсэнийг сайд нар тэмдэглэсэн юм. Москва, Астаны хооронд шийдээгүй асуудал байхгүй хэмээн дипломатч тэмдэглэв.