“Газпром” компани ирэх жил алс гадаадад экспортын хэмжээг 160,8 тэрбум шоо метр хүртэл нэмэхээр төлөвлөж байна. Шинжээчдийн таамагласнаар орлого 50 тэрбум доллароос давна гэж Оросын тус холдингийн дэд дарга Александр Медведев Москвад болсон хийн асуудлаарх форумын үеэр мэдэгдэв. Энэ онд экспортын хэмжээ 142 тэрбум шоо метр болно гэж тэр тодрууллаа. Александр Медведевийн хэлснээр хямарлын улмаас Европын Холбооны орнуудад хийн эрэлт энэ жил урьдын жилүүдээс хамгийн их унана. “Газпром” компани энэ хэмжээг 5-7 хувьтай байна гэж таамаглаж байна. Эрэлт 2011 онд сэргэж магадгүй байна.