Стокгольм хотод лхагва гаригт нээгдэх Орос-Европын холбооны дээд хэмжээний уулзалт шинэлэг зүйл, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө төгс болсон гэж Европын Нийгэмлэг дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн төлөөлөгч Владимир Чижов “Оросын дуу хоолой” радиод ийнхүү ярилаа. Санхүү-эдийн засгийн хямарлаас гарах арга зам, эрчим хүч, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн асуудал анхаарлын төвд байна гэж тэрээр манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурдав. Европын Холбоог даргалж байгаа Швед энэ сэдэвт онцгой анхаарал хандуулах бодолтой байна. Орос улс, Европын Холбоо эдийн засаг, аюулгүй байдал, мөн шүүх, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах үндсэн чиглэл “дөрвөн газрын зураг” хэрэгжилтэд дүн шинжилгээ хийнэ. Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд мэдээж хэрэг энэ салбарт шинэ гэрээ боловсруулах тухай Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгыг харгалзана гэж Чижов хэллээ. Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны мансууруулах бодисын наймаа зэрэг асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдэв байна.