Стратегийн давшилтын зэвсэг-1 /СДЗ/ гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссаны дараа Орос, АНУ-ын СДЗ-ийн асуудлаарх шинэ тохиролцоог түр хэрэгжүүлэх шийдвэр гаргаж магадгүй байна. СДЗ-1 гэрээг сунгах тухай яриагүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэл, мэдээллийн газрын төлөөлөгч мягмар гаригт энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр 12-р сарын 5-нд СДЗ-ийн тухай шинэ гэрээнд гарын үсэг зурсан байлаа ч, Орос, АНУ үүнийг батлахад дор хаяж хэдэн сар болно. Шинэ гэрээг заасан хугацаанд батлахгүй бол Москва, Вашингтонд завсрын гэрээ шаардлагатай гэж Орос улс болон Евразийн асуудал эрхэлсэн АНУ-ын ерөнхийлөгчийн туслах Майкл Макфолын хэлснийг тэр ийнхүү тайлбарлав.