Хятадын цагаан хэрмийн гурван хэсгийг жуулчдад нээхээр Бээжин төлөвлөж байна. Нийт 50 км урт хэсгийг нээх юм. БНХАУ-ын нийслэлийн ойролцоох энэ хэрмийн ердөө 30 км урт дөрвөн хэсэг нээлттэй байна. Тэнд жил тутам 6 сая орчим хүн ирдэг. Цагаан хэрмийг манай эриний өмнөх 3-р зуунд барьж эхэлжээ. Одоогоор жуулчид Мин хаанчлалын үед байгуулсан хэсгийг үндсэндээ сонирхож байна. Цагаан хэрмийн энэ хэсэг 600 орчим жилийн түүхтэй. Дэлхийд томоохонд ордог хамгаалалтын энэ байгууламжийн ихэнх хэсэг байгалийн үзэгдэл, эсвэл нутгийн тариачид чулууг нь авч ашигласнаас эвдэрч, сүйрчээ. Орон нутгийн засаг захиргааны 2010-2014 оны соёлын өвийг хадгалах төлөвлөгөөний дагуу хэрмийн шинэ хэсгийг сэргээн засварлаж, нээх юм.