“Той Тайрс” автомашины дугүй үйлдвэрлэгч компани, мөн “Электрон машины клуб” арилжааны бус байгууллагатай хамтран бүтээсэн электрон автомашин Токио хотоос Осака хот орно. Уг машин энэ ангиллын машинуудаас дэлхийн дээд амжилт тогтоож магадгүй байна. Машин хоёр том хотын хоорондын нэг ч удаа бензинээр цэнэглэлгүй, 560 км зам туулна гэж машиныг зохион бүтээгчид үзэж байна. Автомашин түлшний хэрэглээг бууруулсан шинэ дугутай юм. “Саньо” компани аккумуляторын дотоод эд хэсгийг шинээр байрлуулсны дүнд цэнэглэлгүй удаан ажиллах литиум зай бүтээжээ. Хэрэв Японы энэ машин дээрх замыг амжилттай туулбал америкийн “Тесла Моторс” компанийн машин энэ оны 10-р сарын 27-нд Австралид 501 км зам туулж, тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэнэ.