БНХАУ-ын Дарга 2010 онд АНУ-д албан ёсоор айлчилна гэж Ху Зиньтао болон Барак Обама нарын Бээжинд болсон яриа хэлэлцээний төгсгөлд мягмар гаригт тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Америкийн удирдагч 11-р сарын 15-18-нд БНХАУ-д албан ёсоор айлчилж байна. Мягмар гаригт Хятад улсын төрийн тэргүүнтэй яриа хэлэлцээ хийж, өргөн хүрээтэй асуудлаар тохиролцов. Талууд санхүүгийн хямарлын үр дагавраас дэлхийн эдийн засгийг нэн даруй сэргээхэд макро эдийн засгийн үзүүлэлтийг зохицуулах, мөн тэгш эрхийн үндсэн дээр хоёр талын худалдааны маргааныг шийдэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон байна. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаарх яриа хэлэлцээг нэн даруй сэргээхийн төлөө байгаа, мөн Иран улсад цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой болох баримт гаргахыг уриаллаа.