Оросын мөсөн урлагын шилдэг мастерууд өнөөдөр Салехардад цугларлаа. Туйлын цагирагт байдаг энэ хойт нутгийн хотод долоо хоногийн турш «Туйлын уран аялгуу» нэртэй бус нутаг дундын мөсөн урлагын наадам явагдана. 2010-н оны 12-р сард тэмдэглэх Ямало-Ненецийн өөртөө засах тойрогын 80-н жилийн ойд зориулагдсан билээ. Уран бүтээлийн энэ уралдаанд Москва, Санкт-Петербург, Рязань, Доод Тагил, Пермь, Хабаровск зэрэг хотуудын багын зураачид оролцож байна.