Америкийн «Атлантис» шаттл хөлөг өнөөдөр ОУСС руу гараагаа авна. Хөлгийг хөөргөх уед цаг агаар сайн байх 90-н хувийн магадлалтай гэж НАСА-гийн цаг уурчид үзэж байна. Чарльз Хобах ахлагчтай зургаан сансарын нисгэгч суусан «Атлантис» хөлөг ОУСС руу хөөрөх гэж байна. Шаттл станцд шинжлэх ухааны зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бусад хэрэгцээт зүйлийг хүргэх болно. Энэ багынхан 11-н хоногийн хугацаатай бөгөөд задгай сансарт гурван удаа гарах юм байна. Сансарт 8-р сарын 30-наас эхлэн ажиллаж байгаа НАСА-гийн сансарын нисэгч Николь Стоттыг «Атлантис» хөлөг эх дэлхийд нь авчирна.