МАГАТЭ-ийн ерөнхий захирал Мохаммед эль-Барадеин Ираны тухай шинэ илгээлтийг өнөөдөр Венад танилцуулна.Энэ баримт бичгийг энэ сарын сүүлчээр танилцуулна гэж урьд нь таамаглаж байсан. 11-р сарын 30-нд Эль-Барадей агентлагийн удирдлагын ажлаасаа халагдаж байгаа юм. Энхийн атом нэрийн дор цөмийн зэвсэг бүтээж байгаа гэж Иран улсыг АНУ болон барууны зарим орнууд буруутгаж байгаа юм. Уран баяжуулах ажлаас татгалзуулахын тулд НУБ-ийн АЗ 5-н тогтоол гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ хүртэл аваад байна. Тегеран бүх шүүмжлэлийг эсэргүүцэж, улс орны цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахын тулд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэж байгаа.