Орос улс дэлхийн тэнгис далайд, тэнгисийн цэргийн оролцоогоо өргөжүүлөх ёстой бөгөөд энэ нь байнгын байдалтай байх болно. Сингапурт айлчилаж байгаа Оросын пуужинт аврага хөлөг онгоц «Варяг»-ийн багынхантай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Хэрвээ манай улсад сургуулийн болон байлдааны даалгаварыг биелүүлж чадах флот байх юм бол Орос орныг бүрэн хэмжээний тэнгисийн цэргийн гүрэн улс гэж тооцож болно гэж ерөнхийлөгч хэллээ. 2011-2020-н он хүртэл ЗХ-ийг ундэсээр нь өөрчлөн зэвсэглэнэ гэж тэр мэдээллээ. Янз бүрийн чиглэлд зэвсэглэл 30-90% байх болно. Хямрал зэвсэг худалдаж авахад нөлөөлж байна гэхдээ нөлөө хамгийн бага хэмжээнд байна гэж Медведев тэмдэглэлээ. Дэлхийн 2-р дайны үр дүнг, тэр тусмаа газар зүйн байрлалын учир шалтгаанаар гуйвуулахыг хэзээч зөвшөөрөхгүй.