Орон нутгийн хэрэглэгчдийн өөр түншүүдтэй хийсэн гэрээний хугацаа дууссаны дараа Орос улс, Сингапурт шингэрүүлсэн байгалын хий нийлүүлэх найдвартай түнш болоход бэлэн байна. Сингапурт хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёр орны ажил хэрэгч бүлгийнхэнтэй уулзсныхаа дараа ерөнхийлөгч Дмитрий Медведев ингэж мэдэгдлээ.

Бидэнд шингэрүүлсэн байгалын хийн нөөц байна, Сингапур улс болон энэ бус нутагт бүхэлд нь хий ханган нийлүүлэх боломж байна гэж тэр нэмж хэллээ. Орос улс Сингапурын шатдаг хийн зах зээлд ороод зогсохгүй, хэрвээ «Газпром» компанд тусгай эрх олговол, тэргүүн байрыг эзлэхэд бэлэн байна. Хямралын үе байгаа ч гэсэн орос, сингапурын хамтын ажиллагаа бүх салбарт хөгжих сайхан боломж байна гэж Дмитрий Медведев тэмдэглэлээ. Түүний хэлсэнээр сүүлийн жилүүдэд худалдааны хэмжээ буураагүйгээр барахгүй харин ч 69%-иар өссөн байна. Ийм учраас Орос, Сингапур улсын 2 талын хамтын ажиллагаанд муу биш ирээдүй, ихээхэн нөөц боломж байна. Цаашдын харилцан хамтын ажиллагааг бэхжуулэн хөгжүүлснээр энэ боломжийг нээнэ гэж ерөнхийлөгч үзэж байна. Энэ зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комисс байгуулсан бөгөөд янз бүрийн салбарт янз бүрийн төслийг хэрэгжүүлэх эхлэл тавигдаад байна гэж Дмитрий Медведев тэмдэглээд:
Орос, Сингапурын харилцаа харилцан ойлголцсон, итгэлцэлэлийн уур амьсгалд эрчимтэй хөгжиж байна. Хамгийн чухал тэргүүлэх зүйл бол худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүгийн төслүүд, технолог харилцан солилцох хүрээнд маш чухал зарчмын тохиролцоонд хүрээд байна. Орос, Сингапур улсууд бух салбарт түншлэлийн харилцааг эрчимтэй хөгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.
Оросын ерөнхийлөгчийн хэлснээр хөрөнгө оруулалтын хүрээнд харилцааны электронон хэлбэрийг ашиглаж байгаа тэр дундаа үйлдвэрийн эзэд, иргэдэд электронон үйлчилгээ үзүүлж байгаа Сингапурын туршлага маш сонирхолтой байна. Электронон засгийн газрыг танилцуулах ажиллгаатай танилцлаа үнэхээр таалагдлаа. Орос улсад ч гэсэн «Электронон засгийн газар» төсөл дээр ажиллаж байгааг Дмитрий Медведев санууллаа. Энэ боломжийг аль болохоор хурдан амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэр хэллээ. Сингапур улсад хийж байгаа Оросын төрийн тэргүүний анхны албан ёсны айлчлал даваа гаригт өндөрлөнө. Дмитрий Медведев энэ улсын ерөнхий сайдтай хэлэлцээр хийсэн бөгөөд өмнө нь засгийн газрын зөвлөх сайд Ли Куан Ютэй уулзсан билээ. Тэр, улс орноо асар богино хугацаанд дэлхийн тэргүүлэх аж уйлдвэртэй орон болгож Сингапурын эдийн засгийн гайхамшигийг бий болгосон хүмүүсийн нэг билээ. Ерөнхийлөгч, Орос, Сингапурын харилцааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсных нь төлөө Ли Куан Юд «Найрамдлын» одон гардууллаа. Туршлага солилцохоор Сингапурт ирээд байгаа ОХУ-ын Номхон далайн флотын шилдэг хөлгүүдийн нэг пуужинт «Варяг» аврага хөлөг онгоцон дээр оросын ерөнхийлөгч очсон байна.