АНУ, Хятад улс сөргөлдөгчид байх ёсгүй гэж америкийн ерөнхийлөгч Барак Обама Шанхайд хятадын залуучуудтай уулзахдаа мэдэгдлээ. АНУ, БНХАУ-ын хоорондох сайн харилцаа нь бүх дэлхийн тогтвортой байдалд гол үүрэг гүйцэтгэнэ гэж тэр хэллээ. Барак Обама өөрийнх нь ази тивд хийж байгаа анхны айлчлалынхаа хүрээнд Шанхайд хүрэлцэн ирсэн юм. Тэрээр тэнд хотын даргатай уулзах бөгөөд дараа нь Бээжинд БНХАУ-ын дарга Ху Зиньтао, ерөнхий сайд Вень Зябо нартай уулзаж хэлэлцээр хийнэ. Хоёр орны удирдагчид олон улсын асуудал түүний дотор дэлхийн эдийн засаг, экологийг сэргээх болон Иран, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэргийн хэлэлцэнэ. Түвдийн эргэн тойрны байдал болон хятад дах хүний эрхийн асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч зайлшгүй хөндөх болно. Барак Обама Хятадад 11-р сарын 18-н хүртэл айлчлах бөгөөд дараа нь Өмнөд Солонгос улс руу явна.