Грозныйн нисэх онгоцны буудлаас өнөөдөр анхны олон улсын нислэгийн онгоц хөөрлөө. Боинг онгоц чеченийн хэсэг мөргөлчдийг Саудын Аравд хүргэлээ. Ойрын өдрүүдэд мөргөлчидтэй долоон нислэг үйлдэхээр бэлдэж байна. Байнгын нислэг 11-р сарын сүүлчээс эхлэнэ. Оросын засгийн газрын тусгай тогтоол гарсны дараа Грозныйн нисэх онгоцны буудалд олон улсын зэрэглэл тогтоосон билээ. 11-р сраын 13-наас энэ тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Олон улсын маршрутаар зорчигч болон ачаа тээвэрлэх, хүлээж авах бүх хязгаарлалтыг хүчингүй болгосон байна. Тус БН улсын эдийн засаг, нийгмийн хүрээг сэргээхэд олон улсын нислэг нээгдсэн явдал нааштай нөлөөлнө гэдэгт тус улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров найдаж байна.