Өнөөдөр Москвад болж байгаа ОХУ, Словак улсын ерөнхий сайд нар Владимир Путин, Роберто Фицо нарын хийж байгаа хэлэлцээний анхаарлын төвд эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлууд орж байна. Орос, Словакын хооронд технологийн болон худалдаа эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэх бодит асуудлуудад хэлэлцээрийн явцад ихээхэн анхаарал хандуулах болно. Мөн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх хэрэгтэй байна гэж үзэж байна. Фашист Германыг ялсан болон Словакыг чөлөөлсний 65-н жилийн ойн өмнө хэлэлцээр дээр түүхийг гуйвуулж байгаа асуудлыг хөндөх болно. Дэлхийн 2-р дайны түүхэн үр дүнг гуйвуулах гэсэн зарим нэг улс төрчдийн оролдлогыг Орос, Словак улсууд шийдвэртэй эсэргүүцэж байна.