Сингапурын бизнес эрхлэгчдийг Оросын эдийн засагт хөрөнгө оруулахыг Дмитрий Медведев санал болголоо. Гадаадын капиталыг татан оруулахын тулд хуулиудаа тэр тусмаа шуух болон хуулийн системийг бэхжүүлэх хэрэгтэй байна гэж ерөнхийлөгч Орос, Сингапурын ажил хэрэгч булгийнхэнтэй уулзахдаа мэдэгдлээ. Үйлдвэрийн эздийг дэмжинэ гэдгээ амлаад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа ирээдүйтэй гээд Сингапур болон АНД-н бүсийн орнуудын хувьд шингэрүүлсэн байгалын хий нийлүүлэх найдвартай түнш болоход бэлэн байна гэж Медведев мэдэгдлээ. Энэ мэдэгдэл, «Бритш газ» компантай хийсэн гэрээний хугацаа дууссны дараа оросын «Газпром» компантай хамтран ажиллах сонирхолтой байна гэж мэдэгдсэн «Кеппел» компанын тэргүүний асуултын хариу боллоо. Медведев бизнес эрхлэгчидтэй уулзсны дараа Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лунтэй хэлэлцээр хийлээ. Туршлага солилцохоор Сингапурт ирээд байгаа ОХУ-ын Номхон далайн флотын шилдэг хөлгүүдийн нэг пуужинт «Варяг» аврага хөлөг онгоцон дээр оросын ерөнхийлөгчийг хүлээж байна.