Тэмээн хяруулын байрлалыг эзлэнэ гэж битгий бод яагаад гэвэл наад шал чинь цементээр хийсэн. Төлбөрийн чадваргүй Украйн улс энэ өвөл дахиад шатдаг хийн дайн өдөөж мэднэ гэж Орос улс ЕХ-ны нөхөдөө нилээн хатуу сануулсны дараа оросын шинжээчид энэ долоо хоногт дээрх ёгтлолыг гаргасан билээ.
Европын хэрэглэгчидэд зориулсон оросын шатдаг хийг Украйн өөртөө үлдээж магадгүй гэсэн урьдчилсан сануулгыг жилийн өмнө Брюссель нэг их тоогоогүй. Энэ бол зөвхөн 2 талын асуудал, оросын талаас улс төржүүлж байна гэх маягтай тэнд хандсан. Үүний дүнд тус тивийн 15-н улс энэ жилийн 1-р сард украйны хийн бүслэлтийг биеэрээ амссан. Украйны энэ үйл ажиллагаанаас болоод оросын хийн нийлүүлэлтийн тасалдалыг Австр улс нилээн хүнд хүлээж авсан. Австрийн холбооны канцлер Вернер Файмантай өнгөрсөн лхагва гаригт уулзахдаа Владимир Путин өнөөдөр чухал болсон энэ сэдэвт эргэж буцсан нь тохиолдлын хэрэг бишээ! Украйны түншүүд энэ оны 1-р сард гарын үсэг зурсан хэлэцээний дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэдэгт ерөнхий сайд найдаж байна. «Хэлэлцээрийг заавал даган мөрдөх ёстой» гэж нэмж хэлээд:
Украйны түншүүд дотоодын хэрэгцээнийхээ хийн үнийг төлөж чадвал дотоодын хэрэгцээнийхээ хийг авах болно. Хэрвээ нийлүүлсэн хийн төлбөрөө төлж чадахгүй бол хий авахгүй гэсэн үг! Хэрвээ тэд дотоодын хэрэгцээндээ хий авахгүй бол экспортын хийнээс хулгайлна. Хулгайлаж эхлэх л юм бол бид нийлүүлэлтээ багсгана. Өнөөдөр найдвартай эсэх асуудлыг бидэнд тавих хэрэггүй! Украйнд төлбөр хийх санхүүгийн боломж бий. Олон улсын валютын сан үүнийг бидэнд батлаж өгсөн. Асуудлын гол нь үүнд биш тэнд ерөнхийлөгчийн суудлын төлөө тэмцэл явагдаж байна. Одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар сонгуулын өмнөх өөр өөр лагерьт тэмцэл явуулж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж тэдэнд дотоод улс төрийн сонирхол байгаа, бид украйны дотоод улс төрийн асуудалд оролцохгүй. Харин олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, тэр тусмаа оросын хииг европын орнуудад дамжуулах үүргээ биелүүлэх хэрэгтэй. ОДХ радиод өгсөн ярилцлагандаа Байгалын монополийн асуудлын хүрээлэнгийн шатдаг хийн судлалын төвийн удирдагч Алексей Белогорьев Оросын хийг Украйнаар дамжуулан Европ хүргэх асуудлыг ингэж тайлбарлаж байна.
Хий дамжуулах шудрага орны тухай асуудал гарч ирээд байна. 2005, 2008 онуудын өвөл «Нафтогаз Украйны» компан украйны хэрэглэгчидэд нийлүүлсэн хийн төлбөрийг хийгээгүйгээс болж хий тасалдахад, хийн энэ хэмжээг дамжин өнгөрч байгаа хийнээс авахад бэлэн байсан. Энэ байдлаас болоод «Газпром» компан европын орнуудад нийлүүлж байсан хийгээ зогсоохоос өөр аргагүй болсон. Тухайн үед хөх галтай түлшний зохих хэмжээний үнийг сайхан сэтгэлээр урьдчилан төлсөн байсан европчууд украйны асуудлын барьцаанд орсон билээ. Одоогийн байдлаар бүх юм муу тал руу шилжвэл европчууд 2009 оных шиг шоконд орохгүй. Яагаад гэвэл ихэнх том хэрэглэгчид украйны талаас гарч болох эрсдэлээс хамгаалж, энэ өвлийн бэлтгэлээ хийхдээ цэнхэр дөлт түлшээ газар доорх нөөцийн савандаа хангалттай нөөцлөж авсан. Байгалын шингэрүүлсэн хийг Хойт мөсөн далайгаар тээвэрлэх замыг эрж олоод байна. Хэрвээ «Нафтогаз Украйны» төлбөрөө хийж чадахгүй бол 1-р сарын засгийн газар хоорондын хэлэлцээрээр «Газпром» компан хийн төлбөрөө урьдчилан хийтэл нийүүлэлтийг зогсооно.Ийм байдлаар нийлүүлэлт зогсоно.
Хий дамжуулах ийм эрсдэл дэлхийн рпактикт гарч байсан уу?
Хэрвээ дамжуулж байгаа оронд улс төр , эдийн засгийн байдал тогтворгүй байвал эрсдэл байнга байдаг. Ийм учраас хий нийлүүлж байгаа болон хэрэглэгч орнууд дамжин өнгөрүүлэгч орныг хяналтандаа байлгах эсвэл тэр орноос зайлсхийдэг. Хийн салбарт украйнтай адил ийм тохиолдол байгаагүй би санахгүй байна. Украйн евразийн бүс нутагт ийм том асуудал гаргаж байгаа дамжин өнгөрүүлөгч цорын ганц орон.
Ийм учраас л Москва, энэ өвөл европчууд оросын хийгүй болох уу? үгүй юу? баталгаатай дамжуулж чадах уу? зэрэг асуудлуудыг Киевт тавиад байна. Орос улс 1968 оноос Европд хий нийлүүлж байгаа билээ. Бүр «хүйтэн дайны» жилүүдэд ч «Хуучин ертөнцөд», «Хүйтэн өвөл» болох шалтгаан бож байгаагүй. ЗХУ бутарснаас хойш л шинэ дамжин өнгөруулөгч бий болсоноос болж хий тасалдах болсон. Оросын тал хий нийлүүлэлтээ хэзээ ч таслаж байгаагүй,таслах ч үгүй! Владимир Путин энэ тухай эхлээд Австрийн канцлерт дараа нь бямба гаригт Словенийн ерөнхий сайд Борут Пахорт амаллаа. Лхагва гаригт Москва, Вена 2 «Өмнөд урсгал»хийн хоолой барих хэлэлцээрийн бэлтгэлийг маш богино хугацаанд дуусгахаар тохиролцсон байна. Оросоос Европ хүрэх энэ хийн хоолойг зөвшөөрч байгаагаа бямба гаригт Словен улс баталлаа. Хамгийн гол нь Итал, Болгар, Грек, Серб, Унгар улсуудын жишээг дагаж, мөн Турк улс Оросод хар далайн ёроолоор тавих хийн хоолойн эрэл хайгуулын ажлыг өөрийн усан хилд хийхийг зөвшөөрсны дараа эдгээр улс «Өмнөд урсгал» төсөлд нэгдлээ. Үүний өмнө Украйн улс 2 жилийн турш далайн усны өөрийнх нь эдийн засгийн бүсд хийн хоолой барих ажлыг үнэн хэрэг дээрээ санаатайгаар саатуулж байсан. Энэ нь ч ойлгомжтой. Дамжин өнгөрүүлөгч орны өөрийн байрлалаа ашиглаж улс төр, арилжааны ашиг хонжоо хийх сүүлчийн боломжоосоо амь мэдэн зууралдаж байлаа.