Орос оронд ухаалаг эдийн засаг, хосгүй мэдлэг, эрх чөлөөтэй хүмүүс хэрэгтэй! Энэ нь одоогийн эрин зууны үндсэн асуудлуудад хариулт өгөх болон дэлхийн гүрэн улсын статусаа шинэ суурь довжоон дээр хадгалахад Орос улсад тус болно. Ерөнхийлөгч Дмитрий Медведев,Улсын хуралд жил тутамын илгээлтээ өргөн барихдаа Орос улсын хөгжлийн стратегийг ийнхүү тодорхойллоо.Эх орны улс төрийн дээдсүүд, засаглалын бүх салбарын, олон нийтийн байгууллагуудын болон бүх шашны төлөөлөгчдийн өмнө Кремльд ерөнхийлөгчийн хэлсэн үг энэ долоо хоногийн чухал үйл явдлын нэг байлаа.
Орос орон минь, ардчилсэн шинэчлэлийн төлөө урагшаа!-илгээлтийн гол үзэл санаа нь энэ байлаа. Өнгөрснөөс сургамж авах нь маш чухал байна гэсэн санаагаа ерөнхийлөгч тодорхой хэллээ. Энэ шинэчлэлийн туршлага нь Орос улсын түүхэнд анхны, өөрчлөлтийг хүч хэрэглэх аргаар биш ардчилалын үнэ цэнэтэй зүйл дээр тулгуурлан хийнэ гэсэн үг ээ! Түүхий эдээс хамааралтай болхи аж ахуйн оронд шинэ зүйл, технолог, хосгүй мэдлэг, хүнд хэрэгтэй зүйл, технолог үйлдвэрлэдэг ухаалаг эдийн засгийг бий болгох хэрэгтэй байна. Жолоодогч нь бүхний өмнөөс бодож шийддэг хуучинсаг нийгмийн оронд ухаалаг хариуцлагатай эрх чөлөөт хүмүүсийн нийгмийг байгуулъя! Бэртэгчин, хуучнийг санан дурссан байдлаас бий болсон замбраагүй байдлын оронд нэн прагматик зорилгод захирагдсан ухаалаг дотоод, гадаад бодлого явуулах болно. Өнгөрсөн бүхэн дээр, дэлхийн хөдөлмөрийн хувиарлалт дээр хүндтэй байр эзлэж чадах ирээдүй өөд тэмүүлсэн орчин үеийн залуу үндэстэнтэй жинхэнэ Орос орныг цогцлооё! гэж тэр хэллээ.
Улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээг нэгэн зэрэг ардчилах талаар ярьж байна гэж Дмитрий Медведев онцоллоо. Оросын нийгэмд энэ гурван чиглэлийн алий нь урьтал болгох талаар хийж байгаа өргөн шүүмжлэлд тэр цэг тавилаа. Бүх гурван чиглэлийг урьтал болгоно. Илгээлтээ бэлтгэхдээ иш үндэс болгосон олон нийтийг хамарсан өргөн санал шүүмжлэлийн дүнгээр үүнийг тодорхойлсон юм. Улс орны улс төрийн чухал баримт бичгийг бэлтгэхдээ ажлын ийм технологийг орос улсын практикт анх удаа сонгон авч хэргэлэлээ. Ерөнхийлөгчийн нэр дээр Орос оронд ард түмний амьдралыг өөрчлөх бараг 20000-н бодит зөвлөлгөө ирсэн байна. Нийгмийн талаас дэмжлэг авах гэсэн түүний хүсэл нь юуны түрүүнд эгэл жирийн ард иргэдээс болон нийгмээс халуун талархал хүлээж авсан. Ийм харилцан ярилцлагад оролцсон бүх хүмүүст мөн өөрийн талынхан болон шүүмжлэгчидэд талархаж байгаагаа ерөнхийлөгч илэрхийллээ.
Орос орон бидний үр хүүхэд, ач, гуч нарын хувьд ямар байх вэ?, ирээдүйн дэлхийд ямар байр суурь эзлэх вэ? гэдэг нь зөвхөн биднээс хамаарна, өөрчлөлт зайлшгүй гэсэн, ганцхан, цорын ганцхан ойлголт биднийг нэгтгэж байна. Та бүхний санал санаачлага илгээлтийг бэлтгэхэд тусгалаа олсон бөгөөд түүнийг амьдралд хэрэгжүүлэх нь Орос орныг үе шаттайгаар, системтэйгээр шинэчлэхэд хүргэнэ.Урьд нь ерөнхийлөгчийн зарласан дөрвөн «И»-д (инвестиция-хөрөнгө оруулалт, инновация-шинийг нэвтрүүлэх, инфраструктур-дэд бүтэц,институт-хууль журам) үсрэлт хийх буюу санхүү, хуулийн системийг өөрчлөх зэрэг нь бүгдээрээ нийлээд шинэчлэл болж байгаа юм. Орчин цагийн дэлхий ертөнцөд улс орны эсэн мэнд үлдэх асуудал нь Медведевийн үзэж байгаагаар бүх үйлвэрлэлийн хүрээний технологийн шинэчлэлийг хэр хурдан хийхээс шалтгаална. Үүнийг нэн даруй хийх шаардлагатай байна. Нефтийн үнэ өсөж байхад ихэнх хүмүүсийн, нуугаад ч яах вэ? бүх хүмүүсийн толгойд, бүтэцийн өөрчлөлт хүлээж л байг!,үнэ өндөр байгаа дээр ашиглаад авъя гэсэн хий үзэгдэл тэнэж байлаа шүү дээ! Хуучны түүхий эдээс хамааралтай эдийн засгийн өсөлтийг л дээдлэж байлаа.Шинээр бий болгосон бүтээгдхүүн, хосгүй технологийг бүтээсэн шинэ тогтолцоонд, тусгаарласан, системгүй шийдвэрийг авч хэрэгжүүлж байлаа.
Эдийн засгийн түүхий эдийн хандлага нь улс орны шинэ зүйлийг нэвтрүүлэх хөгжилд саад тотгор болж байна. Өөр нэг буурьтай саад тотгор бол экспортын хүчээр амьдрах хортой дадал заншил юм. Жижиг болон дунд бизнесийнхэн одоо болтол өөр оронд үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг худалдахыг илүүтэйд үзэж байна. Оросын бүтээгдхүүний өрсөлдөх чадвар үнэхээр доод түвшинд байна. Өнөөгийн дэлхийн хямралын нөхцөлд үүнээс гарах нэг арга бол дотоодын эд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг урамшуулах явдал гэж ерөнхийлөгч үзэж байна. Үүнтэй холбоотойгоор, орон сууцны барилга барих болон эд хэрэглэгчдийн зээлжүүлэлтийг дэмжих нэмэлт арга хэмжээг бэлтгэх талаар засгийн газар тодорхой даалгавар авсан. Сансар болон теле харилцаа холбооны хөгжил, эрчим хүч, мэдээлэлийн шинэ технологийг нэвтрүүлэх нь улс орны шинэчлэлийн урьтал болгох зүйл юм.
Манай орон энэ салбарт уламжлал ёсоор тэргүүн байрын нэгийг эзэлдэг байлаа. Тэгвэл өнөөдөр холбоо харилцааны дэд бүтэцийн хөгжлийн түвшингээр дэлхийд 63-р байрыг эзлэж байна энэ бол маш муу үзүүлэлт. Энэ салбарт өөрчлөлт хийхгүйгээр бид цаашаа явах газаргүй гэдэг нь ойлгомжтой байна. Ийм учраас л улс орны нийт нутаг дэвсгэрт интернетийн өргөн хэрэглээ, тоон телевиз, 4 дэх үеийн гар утас зэрэг орчин үеийн харилцаа холбоог 5-н жилийн дотор хангах хэрэгтэй байна. Оросын улс төрийн системийн шинэчлэлийг аль хэдийнээс хийх хэрэгтэй болсон. Түүний шинэчлэлгүйгээр бусад өөрчлөлтийг хийх арга байхгүй. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч бүх намын төлөөлөгчдийг, улс төрийн өөрчлөлтийн ажилд оролцуулахаар урьсан бөгөөд сөрөг намууд санал гаргах тал дээр идэвхигүй байна гэж шүүмжилсэн. Энд өөрийнхөө саналыг оруулсан. Бүс нутгийн парламентийн депутатуудын тоог жигдруулж, бүс нутгийн тэргүүнүүд тэдний өмнө тайлагнаж байхыг энэ удаа ерөнхийлөгч санал болголоо.Хууль тогтоох байгуулагад танилцуулаагүй намуудын саналыг жилд нэг удаа авч хэлэцэж байхыг бүх түвшингийн парламентуудад Медведев санал болголоо.Парламентын бус намууд, бүс нутгийн болон тевийн сонгуулын хорооны ажилд байнга оролцож байх боломжийг баталгаажуулж өгөх хэрэгтэй.
Үндсэн хуулийн батлан даагчийн хувьд манай оронд ардчлалын журамыг бэхжүүлэхийн төлөө бүхнийг хийх болно. Ардчлалыг бэхжүүлнэ гэдэг нь хууль ёсыг сулруулна гэсэн үг биш гэдгийг зориуд анхааруулж байна. Ардчлалын лоозонгоор, бий болсон нөхцөл байдлыг далимдуулах, улс орныг тогтворгүй болгох, нийгмийг хагалан бутаргах гэсэн зохисгүй үйл ажиллагааг таслан зогсооно. Эрх барьж байгаа нам ч бай,сөрөг нам ч бай хууль бүгдэд нь адилхан үйлчилнэ.
Одооноос Орос орныг шинэчлэх бодлогын шийдвэр нь гадаад орнуудтай харьцах харилцаанаас шууд хамаарна.Үүнтэй холбогдуулж ерөнхийлөгч улс орны гадаад бодлого гойд прагматик байна гэдэгт анхаарлаа хандууллаа. Түүний үр ашиг нь энгийн шалгуураар илрэнэ. Энэ нь улс орны амьдралын стандартыг сайжруулахад нийцэж байна уу? Үгүй юу? Ерөнхийлөгчийн тавьсан шинэ саналуудын нэг нь, улс орны эдийн засгийн сонирхолд дипломат үйл ажиллагаа хэрхэн нийцэж байгаад хатуу хяналт тавих. Гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулсан хэмжээ, хамгийн гол нь Орос улсад шинэ технологийн урсгалыг хэрхэн чиглүүлж өгсөн бэ гэсэн энгийн шалгуураар илрэнэ.