Москвагийн цуглуулагчдын нийгэмлэг, Иванов мужийн Плесе хотод барих, уран зураг болон хувийн цуглуулагын музейд 7-н сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тухай Москвагийн хотын зөвлөлийн орлогч дарга Алексей Шевцов мэдэгдлээ. 10000 хавтгай дөрвөлжин метр үзүүлбэрийн талбайтай шинэ музей, 12000 ам метр талбайтай алдарт Третьяковын зургийн үзэсгэлэнгээс бага зэрэг л дутуу юм. Музейг барих ажил 2 жил үргэлжилнэ. Ренессансыг үзэж өнгөрүүлсэн ижил мөрний сувд эрдэнэ хуучны амралтын энэ Плесе хотод өөрсдийнхөө эрдэнэ болсон цуглуулгаа заавал тавих ёстой гэж Шевцов хэллээ.