Ульяновск хотод зэвсгийн агуулах дэлбэрсэн явдал зэвсгийн хаягдлыг боловсоруулах технологийг зөрчснөөс болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна гэж ТЦФ-ын ерөнхий командлагч Владимир Высоцкий өнөөдөр мэдэгдлээ. 11-р сарын 13-н цуврал дэлбэрэлт болж түймэр гарсан юм. Хоёр хүн нас барж 8-н хүн эмнэлэгт хэвтсэн байна.